Энэхүү систем нь иргэдийн "Хавдар Судлалын Үндэсний Төв" -өөр үйлчлүүлсэн эрүүл мэндийн мэдээллийг тухайн иргэнд нь нээлттэй үзэх боломжоор хангах, хаанаас ч, хэзээ ч, хүссэн үедээ, хэн нэгнээс хамааралгүйгээр шинжилгээний хариугаа онлайнаар авах , үзлэгийн цаг захиалах, эрүүл мэндийнхээ түүхийг харах, хадгалж авах, онлайн зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг иргэд төрийн эмнэлгээр үйлчлүүлэхэд гардаг хүндрэл бэрхшээлийг шийдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, нээлттэй хүргэх зорилготой билээ. .
Үүнд:
- Бүртгэлтэй утасны дугаараар системийн нэвтрэх нэр, нууц үг, үзлэгийн цаг захиалгын сануулга мэдэгдэл, нууц үг сэргээсэн тухай мэдээлэл зэргийг илгээнэ. Утасны дугаараар илгээсэн мэдээллийг ашиглаж таны хувийн нууцад хамаарах мэдээлэлд нэвтрэх боломжтой тул гуравдагч этгээдэд дамжуулахгүй, алдахгүй байх. Гуравдагч этгээдэд алдсанаас болж үүссэн нөхцөлд "E-CART" систем хариуцлага хүлээхгүй болно.
- Хавдар Судлалын Үндэсний Төвийн E-Health програмын нэгдсэн санд таны мэдээлэл заавал бүртгэлтэй байх ба хэрэв бүртгэлгүй бол өөрийн биеээр ХСҮТ-ийн цахим бүртгэлийн ажилтанд хандаж бүртгүүлэх боломжтой.
- Системийн мэдээллийн аюулгүй байдал, байнгийн ажиллагааг хангаж, тасралтгүй хөгжүүлэхэд зардал гарч байгаа тул "E-Cart" системийн хураамж 1 жилийн 10000₮ (сарын 833₮), цаг захиалгийн төлбөр 3000₮ болохыг ухамсартайгаар ойлгож байна.
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6-р зүйлд заасны дагуу та эрүүл мэндийн даатгалаа төлж, баталгаажуулсан байх ба хэрэв төлөгдөөгүй бол таны цаг цуцлагдах эсвэл нэмэлт төлбөр гарах эрсдэлтэйг анхаарна уу.
- Үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр эмчээ сонгож үйлчлүүлэх тохиолдолд зөвшөөрөгдсөн төлбөрийг төлж тусламж, үйлчилгээ авч болно.
Та дээрх шаардлагыг зөвшөөрч байна уу?